|
Монгол улсад электрон бизнесийг хөгжүүлж, мэдлэгт тулгуурласан нийгмийг цогцлоон байгуулахын төлөө өөрсдийн оюун бодлоо нэгтгэсэн монголын ирээдүй болсон залуус бид 2006 онд “АСУ Дисковери” ХХК-ийг байгуулсан.
АЛСЫН ХАРАА
Дэлхийн мэдээллийн технологийн салбарт “Ноён оргил” нь байж, улс орондоо мэдлэг оюунд тулгуурласан нийгэм, эдийн засгийг цогцлооно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын төрийн болон бизнесийн байгууллагуудын мэдээллийн технологийн хөгжлийг тодорхойлогч, ард иргэдийнхээ оюун билгийг нээгч байхад энэхүү компанийн эрхэм зорилго оршино.
Бидний уриа: ТӨГС БАЙХ, ТӨГС ХИЙХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- e-Business
- e-Governance
- e-Organization
- IT solution & consulting
- Software & web development
ҮНДСЭН ЗОРИЛТУУД
1. e-Business-ийг хөгжүүлж, улс орныхоо үйлдвэрлэл болон худалдааны салбаруудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн мэдлэгт тулгуурласан эдийн засгийг байгуулах үндэс суурийг бүрдүүлэх
2. Мэдээллийн технологи дээр үндэслэн төрийн байгууллагууд, бизнесийн байгууллагууд болон ард иргэд хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах
3. Төрийн болон бизнесийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааг бүрэн электронжуулж, цаасгүй технологийг нэвтрүүлэн байгууллагын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн ашигт ажиллагааг дээшлүүлэх
ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД
- Бид мөнгө олох бус харин хүний сэтгэлийг олж, түүнийхээ үр шимийг хүртэхийн тулд ажилладаг
- Бид хэрэглэгч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг
- Бид бол мэргэшсэн, чадварлаг, бүтээлч хамт олон
|