Нүүр > Мэдээ, мэдээлэл > Цахим ертөнцөд цоо шинэ брэнд мэндэллээ
Цахим ертөнцөд цоо шинэ брэнд мэндэллээ
2010 оны 06-р сарын 11
Интернэт хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр тэдний оюуны хэрэгцээг бүрэн хангах, чанартай вэб сайтууд дутагдалтай байгаа нь улам бүр мэдэгдэх болсон өнөө үед энэхүү орон зайг дүүргэх шинэ брэнд гарч байгаа нь цаг үеээ олсон баяртай үйл явдал болж байна.
Цахим монголын №1 брэнд www.asu.mn нь дараах системүүдээс бүрдэнэ.  
Эдгээр вэб системүүд нь оюунлаг, бүтээлч байдлын үлгэр жишээ болох бөгөөд АСУ Системс ХХК-ийн хамт олон цаашдаа ч Оюунлаг ирээдүйг хамтдаа бүтээхэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хэрэглэгч та бүхэндээ хүргэхээ амлаж байгааг дуулгахад таатай байна.
www.asuu.mn вэб систем нь мэдлэг оюуныг дээдлэгч хүн бүрийн байнгын хэрэглээ болох нь гарцаагүй. Учир нь тус систем бизнес, улс төр засаглал, хууль эрх зүй, эдийн засаг, түүх, нийгэм, хүний хөгжил зэрэг нийгмийн бүхий л салбарын мэдлэг, мэдээллийн их уурхай нь болж, энэ бүх мэдлэгийг бүтээгч эрдэмтэн мэргэд, багш нар, мэдлэг түгээгч байгууллагууд буюу хэвлэлийн компани, номын дэлгүүрүүдийг алдаршуулах юм.
Цахим брэндийн өөр нэг систем болох www.asubi.mn вэб систем нь бидний ирээдүй болсон хүүхэд залуусыг зөв хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж, тэднийг интернэтийн орчинд харилцан үзэл бодлоо хуваалцах, чөлөөт цагаа зохистойгоор өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжуудаар хангажээ.
 
Харин  www.asuinfo.mn вэб систем нь төрийн түшээд болон бүх шатны байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлэн ард иргэдэд түгээх бөгөөд хувийн хэвшил Монгол төрийг шударга нээлттэй байхад хувь нэмрээ оруулж буй томоохон үйл ажиллагаа болж байгаа юм.
 
Эдгээр системүүдийн хөгжүүлэлтийг Бизнесийн болон төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг электронжуулахад чиглэсэн “Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл - ASU OFFICE2.0” програм хангамжаараа зах зээлд танигдсан “АСУ Дисковери” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд системүүдийн менежментийг тус компанийн салбар компани болох “АСУ Системс” ХХК хариуцан ажиллана.  
 
“АСУ Систем” ХХК нь мэдээллийн технологид суурилсан маркетинг болон хэвлэл мэдээллийн чиглэлээр ажиллах бөгөөд зах хязгааргүй цахим орон зайд өөрийн нэр хүндийг өндөрт хадгалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлахад чиглэсэн интернэт маркетинг, PR-ын үйл ажиллагаа явуулахыг хүсч буй эрхэм танд хамтран ажиллах урилгаа илгээж байна.   
Бусад мэдээ, мэдээлэл
Цахим Монголын №1 брэнд
http://www.asu.mn
Хаяг: Таван богд плаза 106 тоот
Амарын гудамж-3 Сүхбаатар дүүрэг
Утас: (976) 50889900
И-мэйл: info@asu.mn