|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Нүүр > Манай бүтээгдэхүүнүүд |
|
|
|
| Хүний нөөцийн удирдлага болон Ажлын цаг бүртгэлийн систем |
|
Хүний нөөцийн удирдлага болон ажлын цаг бүртгэлийн систем нь менежментийн чиг үүргүүдийн нэг болох байгууллагын ажиллагсдыг нэгтгэх, зохицуулах, тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулах, тэдний үйл ажиллагааг зөв хувиарлах, үнэлэх зэрэг ажлыг удирдаж зохион байгуулахад чиглэсэн бүтээл юм.
Тус програм нь байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л бүртгэлүүдийн хийдэг бөгөөд дээрх бүртгэлүүд дээр үндэслэн хүний нөөцийн бүх төрлийн тайлан мэдээг тухай бүр нь гаргах боломжтой.
Мөн цаг бүртгэлийн төхөөрөмжтэй холбогдож ажилладаг бөгөөд ажилтнуудын ажлын цаг бүртгэлтэй холбогдолтой мэдээллийн нэгдсэн баазыг үүсгэж байгаа болно. |
|
|
|
| | |
|
| Лавлах, зар мэдээллийн систем |
|
Лавлах, зар мэдээллийн систем нь зар үйлчилгээ, бүх төрлийн мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх үйлчилгээ эрхэлдэг болон өөрийн үйл ажиллагааны талаарх бүхий л мэдээллийг бусдад таниулан сурталчилах сонирхолтой байгууллагуудад зориулсан.
Энэхүү систем нь лавлах, зар мэдээллийн бүртгэл хийх, тайлан мэдээ, тооцоо гаргах, лавлагаа авах зэрэг үйл ажиллагааг бүрэн электронжуулж, мэдээллийн нэгдсэн сантай болгоно. Мөн гадаад вэб сайттай хослон ажилладагаараа давуу юм. |
|
|
|
| | |
|
| Засварын бүртгэл, тооцооны систем |
|
Энэхүү програм нь засварын газарт ирж буй бараа, бүтээгдэхүүнүүдийн үндсэн бүртгэл, засвар хийсэн тухай бүртгэл, засварчдын хийсэн ажлын үнэлгээний бүртгэл зэргийг хөтлөж, эдгээр бүртгэлүүд дээр үндэслэн тайлан мэдээнүүд, ажил гүйцэтгэлийн үнэлгээний тооцоо болон бусад шаардлагатай мэдээг гаргадаг. |
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
|
|
|