Нүүр > Манай брэнд бүтээгдэхүүнүүд
  • ASU Office - Management Information Systems

    Системийн зорилго
    Энэхүү системийн зорилго нь электрон процесс дээр суурилан байгууллагын УДИРДАХУЙН үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, ажлын БҮТЭЭМЖИЙГ нэмэгдүүлэх, ажилтнуудыг бүтээлч сэтгэхүйтэй, ЗӨВ ХҮМҮҮС болгон төлөвшүүлэх замаар "МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ"-ийг оновчтой хэрэгжүүлэхэд оршино.

    Системийн удирдлагын зарчим  
        Хэрэгтэй мэдээлэл
          Хэрэгтэй цагтаа
             Хэрэгтэй хүндээ хүрч
                Хэрэгтэй шийдвэр болж байх
                   Хэрэгтэй.

    Системийн үйл ажиллагааны чиглэл
    Тус систем нь байгууллагын үйл ажиллагааны бүхий л чиглэлийг өөртөө агуулсан болно.

    - Стратеги ба төлөвлөлт
    - Зохион байгуулалт
    - Гүйцэтгэл, манлайлал
    - Идэвхжүүлэлт
    - Хяналт-шинжилгээ, үнэлгээ
    - Хүний нөөц /Бүртгэл, сургалт, судалгаа/
    - Хэрэгжүүлэлтийн үйл явц
    - Шийдвэр гаргалт
    - Архив, албан хэрэг хөтлөлт
    - Байгууллагын харилцаа

    Бизнесийн "ASU Office" систем
    Бизнесийн байгууллагад зориулсан энэхүү хувилбар нь хүний нөөцийн удирдлага, гүйцэтгэлийн удирдлага, захиргааны удирдлага болон мэдээллийн системийн удирдлагын бүх функцүүдийг өөртөө агуулсан цогц шийдэл.

    Төрийн "ASU Office" систем
    Төрийн байгууллагад зориулсан энэхүү хувилбар нь төрийн албанд баримталдаг хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, стандартуудын дагуу хийгдсэн төрийн байгууллагуудын өдөр тутмын хэрэглээ болсон цогц шийдэл.

  • www.asuinfo.mn - Монгол төрийн мэдээллийн портал

    Манай компани энэхүү системийн агуулга, дизайн, програмчлалын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд системийн цаашдын менежментийг АСУ Системс ХХК хариуцаж ажиллах болно.

    Системийн зорилго:
    Төрийн түшээд болон бүх шатны байгууллагуудын мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн бодитой, шуурхай хүргэх, төр иргэн хоёрын харилцааг дэмжиж, эрүүл тунгалаг, нээлттэй төрийг цогцлоон бүтээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад оршино.

    Системийн хэрэглэгчид:                    
                           Төрийн мэдээллийг авахыг зорьсон хүн бүр

    Системийн үйл ажиллагаа:           
             - Төр засгийн хэмжээнд болж буй бүхий л үйл явдал, мэдээ мэдээллийг иргэд сонгогчдод цогц байдлаар хүргэх
             - Төрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн, электрон засаглалыг хөгжүүлэх
             - Төрийн байгууллагуудын олон нийттэй харилцах харилцаанд дэмжлэг үзүүлэх
             - Төрд тавих иргэдийн хяналтыг өсгөж, тэдний дуу хоолойг төрийн түшээдэд хүргэх
             - Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлахад нь боломж олгох

     

    Манай үйлчилгээ:
             - e-Marketing үйлчилгээ
             - Баннер, зар сурталчилгааны үйлчилгээ
             - Хувь хүний маркетинг
             - Мэдээллийн түншлэл

    Бидэнтэй хамтран ажилласнаар бий болох давуу талууд:

    УИХ-ын гишүүд
    Тойрогтоо хийсэн болон хийж буй ажлууд, санаачлан батлуулсан хуулийн төслүүд зэрэг бүхий л үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлана.

    Төрийн байгууллагууд
    Байгууллагынхаа мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэж, иргэдтэй үр дүнтэй харилцах нөхцлийг бүрдүүлнэ.

    Бизнесийн байгууллагууд
    Өөрийн бизнестээ шаардлагатай төрийн мэдээллийг нэг дороос шуурхай авах, нөгөө талаар өөрийн ажил үйлчилгээгээ төрийн байгууллагууд болон хэрэглэгчдэд сурталчлан, зах зээл дэх нэр хүндээ өсгөнө.

    Хэрэглэгчид
    Төрийн бодлого стратегийг ойлгон, үйл ажиллагааны тухай мэдээ мэдээллийг нэг дороос системтэйгээр авна.

  • www.asuu.mn - Мэдлэгийн их дэлгүүр

    Манай компани энэхүү системийн агуулга, дизайн, програмчлалын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд системийн цаашдын менежментийг АСУ Системс ХХК хариуцаж ажиллах болно.

    Системийн зорилго:
    Интернэт хэрэглэгч эрхэм хүмүүн таныг өөрийн ажил амьдралд шаардлагатай мэдлэгийг бие даан эзэмшүүлэх, цаг үеэ олсон, үнэн зөв, бодит мэдээллээр цаг хугацаа, орон зайг үл хамааран хангах замаар Монгол улсад мэдлэг оюунд тулгуурласан нийгмийг цогцлоон байгуулахад энэхүү системийн зорилго оршино.

    Системийн хэрэглэгчид:                    
                           Мэдлэгийг оюуныг дээдлэгч хүн бүр

    Системийн үйл ажиллагаа:           
             - Монгол улсынхаа иргэдийг соён гэгээрүүлэх
             - Хүүхэд залуусыг өөртөө итгэлтэй, зөв хүн болгож төлөвшүүлэх
             - Ирээдүйн шилдэг залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх
             - Оюунлаг бүтээлч хүмүүсийг олон нийтэд таниулах
             - Бизнесийн байгууллагуудын маркетинг, PR-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж,
    хамтран ажиллах

    Манай үйлчилгээ:
             - e-Marketing үйлчилгээ
             - e-Consulting үйлчилгээ
             - Баннер, зар сурталчилгааны үйлчилгээ
             - Хувь хүний маркетинг
             - Номын танилцуулга / идэвхижүүлэлт /
             - Мэдээллийн түншлэл

    Бидэнтэй хамтран ажилласнаар бий болох давуу талууд:

    Эрдэмтэд, багш, зохиолчид
    Олон нийтэд танигдаж, бүтээл туурвил нь алдаршина.

    Бизнесийн байгууллагууд
    Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хамгийн хямд, хамгийн үр дүнтэй хэлбэр болох e-Marketing-ийн сувгаар сурталчилснаар ашиг орлогоо нэмэгдүүлж, нэр хүндээ өсгөнө.

    Хэвлэлийн компаниуд
    Хэвлэн нийтэлсэн ном бүтээлээ олон нийтэд сурталчилж, зах зээл дэх байр сууриа бэхжүүлнэ.

    Хэрэглэгчид
    Өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг нэг дороос авч, өөрийгөө хөгжүүлнэ.

  • www.asubi.mn - Бидний ертөнц

    Манай компани энэхүү системийн агуулга, дизайн, програмчлалын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд системийн цаашдын менежментийг АСУ Системс ХХК хариуцаж ажиллах болно.

    Системийн зорилго:
    Монголын ирээдүй болсон хүүхэд залуус интернэтийн орчинд бие биетэйгээ харилцан, үзэл бодлоо хуваалцаж, зөв хүн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

    Системийн хэрэглэгчид:
                                      Оюутан, сурагч, хүүхэд, залуучууд

    Системийн үйл ажиллагаа:
             - Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол залуусыг онлайн ертөнцөд нэгтгэх
          - Тэднийг үзэл бодол, мэдлэг чадвараа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх
             - Залуусын үерхэл нөхөрлөл, нэгдмэл байдлыг дэмжих
             - Бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчилж, зах зээл дээрх байр суурь, нэр хүндийг өсгөх

    Манай үйлчилгээ: 
             - e-Marketing үйлчилгээ
             - Баннер, зар сурталчилгааны үйлчилгээ
             - Номын танилцуулга / Идэвхижүүлэлт /
             - Мэдээллийн түншлэл

    Бидэнтэй хамтран ажилласнаар бий болох давуу талууд:

    Бизнесийн байгууллагууд
    Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хамгийн хямд, хамгийн үр дүнтэй хэлбэр болох e-Marketing-ийн сувгаар сурталчилснаар ашиг орлогоо нэмэгдүүлж, нэр хүндээ өсгөнө.

    Хэрэглэгчид
    Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, найз нөхдийн хүрээгээ тэлж, үзэл бодол, хүсэл сонирхлоороо нэгдэж, өөрийн гэсэн ертөнцийг бий болгоно.

Хаяг: Таван богд плаза 106 тоот
Амарын гудамж-3 Сүхбаатар дүүрэг
Утас: (976) 50889900
И-мэйл: info@asu.mn