|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Нүүр > Манай хэрэгжүүлсэн төслүүд |
|
|
|
| "Healthy Mongolian" Бүртгэл мэдээллийн систем |
|
Манай компани Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн Үндэсний төвөөс хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" Үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд "Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний өвчлөлийн мэдээллийн цахим сан"-г үүсгэх програм хангамжийг боловсруулсан билээ. Бидний боловсруулсан "Healthy Mongolian" Бүртгэл мэдээллийн системийн зорилго нь 15-аас дээш насын бүх иргэдийг Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд анхан шатны үзлэгт хамруулан бүртгэл хийж, Монгол улсын хүн амын эрүүл мэндийн нэгдсэн санг үүсгэхэд оршино. Бид энэхүү програм хангамжийг чанарын өндөр түвшинд боловсруулж хүлээлгэн өгсөн бөгөөд одоо тус системийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн Үндэсний төв болон Улаанбаатар хот, бүх аймаг, сум, дүүргийн эрүүл мэндийн газрууд, өрхийн эмнэлгүүдэд хэрэглэгдэж байна.
Хугацаа: 2007.12-2008.06 |
|
|
|
| | |
|
| "e-Airport" Орон нутгийн нисэх буудлуудын бүртгэлийн систем |
|
Иргэний нисэхийн Ерөнхий газрын захиалгаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа орон нутгийн нисэх буудлуудын бүртгэл мэдээллийн системийг боловсруулсан. Энэхүү систем нь байгууллагын дотоод үйл ажиллагааг электрон хэлбэрт шилжүүлэхийн зэрэгцээ тус байгууллагын гадаад вэб сайттай холбогдож мэдээлэл түгээх давхар боломжийг олгосноороо маш үр дүнтэй ажил болсон юм.
Хугацаа: 2008.03-2008.06 |
|
|
|
| | |
|
|
|
|
|
|
|
|
|
|